2025.05.30

2 минут

New Feature: Hourly Targeting!

#Бүтээгдэхүүн

Б.Цолмон

Б.Цолмон

Product Manager

Хуваалцах:

New Feature: Hourly Targeting!

Шинэ хөгжүүлэлт: Цагийн тохиргоо

Блог уншиж буй танд өглөө, өдөр, оройн мэнд хүргэе. Бидний анхаарлыг сарниулах хүчин зүйлс улам нэмэгдэж буй өнөө үед маркетингийн мэргэжилтнүүдийн өмнө тулгарч байгаа хамгийн том сорил бол зөв мэдээллээ зөв хүнд, зөв цагт хүргэх явдал юм. Үүнтэй уялдуулан бид энэ сард сурталчилгаа хүргэх зорилтот хэрэглэгчдээ илүү нарийвчлан тохируулж, зөвхөн тодорхой цагийн хүрээнд сурталчилгаагаа тоглуулах “Hourly Targeting” буюу цагийн тохиргооны хөгжүүлэлт хийлээ. Энэхүү хөгжүүлэлт нь одоогоор веб болон мобайл апп зар сурталчилгаан дээр ашиглагдах боломжтой.

Цагийн тохиргооны давуу талууд:

  • Зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх: Хэрэглэгчид хамгийн идэвхтэй байх оргил цагийг сонгон цацах боломжтой тул үр дүн өндөртэй.
  • Зарлагаа хэмнэх: Өдрийн үнээр бус тодорхой цагийн үнээр тооцогдох тул нийт үнийн дүн багасна.
  • Бүтээгдэхүүний онцлогт нийцэх:  Согтууруулах ундааны сурталчилгаа шөнийн цагаар, өглөөний кофены сурталчилгаа өглөө гэх мэт зорилтот цагийн дагуу оновчтой хүргэнэ.

Судалгаагаар хэрэглэгчид өдөр бүр өөр өөр цагт янз бүрийн хэрэгцээгээ хангаж, интернетэд хандах хандлага нь өглөө, өдрийн хооронд эрс ялгаатай байдаг нь батлагдсан (Google, 2022). Тиймээс зөвхөн тодорхой цагийн хүрээнд идэвхждэг хэрэглэгчийн сегменттэй бизнесүүд уг хөгжүүлэлтээр дамжуулан зардлаа хэмнэж, зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх боломжтой болж байна. Мөн таны сурталчилгаа хэзээ хамгийн оргил үедээ хүрдгийг мэдэхгүй байвал өөр, өөр цагт сурталчилгаа өгч үзээд аль цагт нь илүү их хүнд хүрч байгааг мэдэж аваарай.

Цагийн тохиргоотой захиалга үүсгэх заавар:

Screenshot 2025-05-30 at 19.55.09.png
  1. Сурталчилгаа өгөх гэж буй publisher-аа сонгож, тухайн publisher-т цагийн тохиргоотой баннерыг сонгоно. 

Жич:

Зарим баннерт цагийн тохиргоо байхгүй тул үнийн мэдээллийн хэсэгт өдрийн үнэ, цагийн үнэ аль аль нь харагдаж байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ харагдаж байвал тухайн баннерт цагаар тохируулга өгөх боломжтой.

  1. Баннерт байршуулах файлаа оруулж захиалгатай холбоотой мэдээллүүдийг бөглөсний дараа зорилтот хэрэглэгчид хэсгийн цагийн тохиргоог “Цаг тохируулах” гэж сонгоод тоглуулах цагийн хүрээнүүдийг нэмнэ. Та хэдэн ч цагийн хүрээ оруулах боломжтой.
hourly targeting.png
  1. Үргэлжлүүлэх хэсэг дээр дарж захиалгаа нягтлан баталгаажуулах.

Танд манай шинэ хөгжүүлэлттэй холбоотой асууж, лавлах зүйл гарвал contact@boost.mn мэйл хаягаар холбогдоорой.

Та цахим хаягаараа дамжуулан манай бүтээгдэхүүний шинэчлэл болон бусад мэдээллийг цаг алдалгүй аваарай!