
Retail медиа зар сурталчилгаа гэж юу вэ?
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар маркетингийн чиг хандлага хурдтай өөрчлөгдөж, улам ухаалаг, хэрэглэгч төвтэй болж байгаагийн нэг тод жишээ нь Retail Media Advertising буюу жижиглэн худалдааны орчинд хийгддэг сурталчилгаа юм. Монголд энэ ойлголт өргөн хэрэглэгддэггүй ч дэлхийн зах зээлд хэдэн тэрбум долларын үнэ цэн бүтээж байгаа, маш ирээдүйтэй сурталчилгааны шинэ арга болжээ. Тиймээс энэ блогоороо Retail Media Advertising гэж чухам юу болох, ямар давуу талтай, яагаад маркетирууд үүнийг сонирхох хэрэгтэй талаар танилцуулж байна.
Retail медиа зар сурталчилгаа гэж юу вэ?
Retail медиа зар сурталчилгаа нь жижиглэн худалдааны платформууд дээр (жишээлбэл, супермаркет, кофе шоп, сүлжээ дэлгүүрүүд) сурталчилгаа байршуулах хэлбэр юм. Та GS25-д кофены машинаас кофегоо хүлээх зуур дэлгэц рүү нь харж л байсан биз дээ? Тэнд сурталчилгаа явуулж буй дэлгэц, мөн худалдан авалтын цэг дээрх дэлгэцүүд, сүлжээ дэлгүүрийн аппликейшн, вэбсайт дээрх сурталчилгаа нь бүгд retail медиа сурталчилгааны нэг төрөл юм. Энэхүү зар сурталчилгааны аргыг жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрт бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон байгууллагууд маркетингдаа ихээр ашигладаг. Учир нь худалдан авалт хийхээр орж ирсэн хүний нүдэнд өртөх байршилд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлах нь тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах сэдлийг өдөөдөг байна.
Дэлхийн чиг хандлага
Retail медиа нь маркетингийн гурав дахь том суваг болж тус зах зээл хурдацтайгаар цаг хүрээгээ тэлж байна. 2024 онд АНУ-д retail медиа зар сурталчилгааны зах зээл 136 тэрбум ам.долларт хүрчээ (Statista, 2024). Amazon, Walmart зэрэг дэлхийн томоохон худалдааны сүлжээнүүд бүгд өөрсдийн retail media сүлжээг бий болгож, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг брэндүүдтэйгээ хамтарч сурталчилгаа явуулдаг.
Энэ төрлийн сурталчилгаа нь:
- Хэрэглэгч яг худалдан авалт хийх гэж байхад нь хүрдэг
- Зорилтот хэрэглэгчийн мэдээлэлд тулгуурладаг (нас, хүйс, худалдан авалтын түүх гэх мэт)
- ROI (Return on Investment) буюу хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй гэж тооцогддог байна.
Ямар давуу талтай вэ?
Retail медиа зар сурталчилгаа нь дараах давуу талуудтай.
- Олон сувгаар сурталчилгаа хүргэх боломж 🔍
ТВ дэлгэц, пос машины дэлгэц, кофены машины дэлгэц гэх мэт олон сувгаар нэг ижил сурталчилгааг хүргэх нь худалдан авагчдын нүдэнд илүү сайн тусдаг ба хүн өөрөө ч анзааралгүй олон дахин харсан зүйлээ худалдан авах магадлалтай байдаг.
- Худалдан авах магадлал ⬆️
Хэрэглэгч яг худалдан авалт хийх үед сурталчилгаа хүрдэг тул тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах магадлал их.
- Үр дүнг хэмжих 📊
Сүлжээ дэлгүүрүүдийн аппликейшн, вэб сайтаар тус сурталчилгаа хүрсэн хүний бодит тоог мэдэж авах боломжтой. Мөн тухайн дэлгүүр, кофе шопт өдөрт хэдэн хүн үйлчлүүлдэг талаарх мэдээллийг ашиглан таны сурталчилгаа ойролцоогоор хэдэн хүнд хүрч байгааг мэдэж авна.
Boost x Retail медиа сурталчилгаа
Манай улсад retail медиа сурталчилгаа нь харьцангуй шинэ ойлголт хэдий ч аль хэдийн нэвтэрсэн бөгөөд та Boost платформоор дамжуулан дараах газруудад сурталчилгаа өгөх боломжтой.
- GS25 сүлжээ дэлгүүрүүдэд байрлах ТВ дэлгэц, пос машины дэлгэц, кофе машины дэлгэц, аудио зар
- Tom N Toms кофе шопын ТВ дэлгэц, пос машины дэлгэц
- АД смарт нэтворкоор дамжуулан CU, Burger King, Жүр Үр бэйкери сүлжээ дэлгүүрүүдэд байрлах ухаалаг ТВ дэлгэц