2025.10.09

5 минут

Boost.mn платформыг ашиглан хэрхэн зар сурталчилгаагаа байршуулах вэ?

#Бүтээгдэхүүн

Б.Цолмон

Б.Цолмон

Product Manager

Хуваалцах:

Boost.mn платформыг ашиглан хэрхэн зар сурталчилгаагаа байршуулах вэ?

Эхний алхам: Платформд нэвтрэх

Эхний алхам: Платформд нэвтрэх

  1. https://app.boost.mn/login холбоосоор орж, платформд нэвтрэх. Хэрэв та платформд шинээр бүртгүүлэх бол энд дарж заавартай танилцаарай.
  2. Зүүн дээд цэснээс “Сурталчилгаа үүсгэх” товчийг сонгоно.
  3. Сурталчилгаа байршуулах сувгаа сонгоно: Телевиз, Retail дэлгэц, Мобайл апп, Вэбсайт зэрэг төрлүүдээр ангилагдсан байдлаар харагдана.



Телевизийн сувагт сурталчилгаа байршуулах заавар

  1. Сувгаа сонгоно.
  2. Захиалгын нэр оруулна (өөрсдөдөө ялгахад амархан байдлаар оруулахад болно).
  3. Гэрээний дугаарыг сонгоно.
  4. Файл оруулах товчийг дарж зарын файлаа оруулна.
  5. Сурталчилгааны төрлийг сонгоно.
  6. “Цаг нэмэх” товчоор телевизээр цацах хуваарийг оруулна.
  7. Реклам цацагдах өдрүүдийн календар дээр сонгон дарж, цагийн хуваарийг өгөгдсөн төрлүүдээс сонгох, эсвэл хүссэн цагаа доод хэсэгт бичиж тохируулах боломжтой.
  8. Цацалтын давтамжийг (нэг өдөрт хэдэн удаа цацах тоо) оруулна.
  9. Захиалгаа нягталж, нийт дүнг харсны дараа “Захиалга илгээх” товчийг дарснаар таны захиалга тухайн суваг руу илгээгдэнэ.
  10. Зүүн дээд булан дахь “Захиалга” цэс рүү орж, захиалгаа харах, засах, нэхэмжлэх үүсгэх боломжтой.
  11. Сурталчилгаа цацагдсаны дараа “Захиалга” цэснээс цацалтын тайлан татаж авах боломжтой.

Retail дэлгэцийн сурталчилгаа байршуулах заавар

  1. Сурталчилгаа байршуулах сувгаа сонгоно.
  2. Захиалгын нэр оруулна (өөрсдөдөө ялгахад амархан байдлаар оруулахад болно).
  3. Файл оруулах товчийг дарж зарын файлаа оруулна.
  4. Сурталчилгааны төрлийг сонгоно.
  5. Дэлгүүр дотор байрлах дэлгэцийн төрлүүдтэй танилцаж, өөрт тохирохыг сонгоно.
  6. Байршил, дэлгүүрийн тооноос хамаарсан 3 төрлийн багцаас сонгоно.
  7. Сурталчилгаа цацах өдрийн тоог оруулаад баталгаажуулах товчийг дарна.
  8. Захиалгаа нягталж, “Захиалга илгээх” товчийг дарна.
  9. Зүүн дээд булан дахь “Захиалга” цэс рүү орж, захиалгаа харах, засах, нэхэмжлэх үүсгэх боломжтой.
  10. Сурталчилгаа цацагдсаны дараа “Захиалга” цэснээс цацалтын тайлан татаж авах боломжтой.

Мобайл апп баннер дээр сурталчилгаа байршуулах заавар

  1. Байршуулах апп-аа сонгоно.
  2. Захиалгын нэр оруулна (өөрсдөдөө ялгахад амархан байдлаар оруулахад болно).
  3. Баннерын төрлөө сонгож, файлаа оруулна.
  4. Файл баннерын хэмжээнд тохируулан автоматаар "crop" хийгдэнэ. Та "crop" хийх хэсгийг дээш, доош болгон тохируулж болно.
  5. Сурталчилгааны төрлийг сонгоно.
  6. Эхлэх ба дуусах хугацааг бичиж оруулна.
  7. Хэрэглэгч дарахад үсрэх холбоосыг доор харагдах http:// форматаар бичиж оруулна.
  8. Зорилтот хэрэглэгчээ гар утасны үйлдлийн системээр нь сонгох бололмжтой.
  9. Мөн "Байршил тохируулах" товч дээр дарж, зар харагдах байршлыг дүүргээр эсвэл хүссэн байршлаасаа хүссэн радиусын тойргоо өгч оруулах боломжтой.
  10. Зүүн дээд булан дахь “Захиалга” цэс рүү орж, захиалгаа харах, засах, нэхэмжлэх үүсгэх боломжтой.
  11. Сурталчилгаа байршсаны дараа та “Захиалга” цэснээс гүйцэтгэлээ хянаж, үзэлт, хүрэлт, даралтын тайланг татаж авах боломжтой.

Вэб баннер дээр сурталчилгаа байршуулах заавар

  1. Байршуулах апп-аа сонгоно.
  2. Захиалгын нэр оруулна (өөрсдөдөө ялгахад амархан байдлаар оруулахад болно).
  3. Баннерын төрлүүдтэй танилцаж, өөрт тохирохыг сонгоно.
  4. Эхлэх, дуусах хугацаа оруулна.
  5. Хэрэглэгч дарахад үсрэх холбоосыг доор харагдах http:// форматаар бичиж оруулна.
  6. “Зорилтот хэрэглэгч” хэсэгт зар цацагдах байршлыг улсаар нь сонгох боломжтой.
  7. Файл оруулах товчийг дарж зарын файлаа оруулна.
  8. Файл баннерын хэмжээнд тохируулан автоматаар "crop" хийгдэнэ. Та "crop" хийх хэсгийг дээш, доош болгон тохируулж болно.
  9. Сурталчилгааны төрлийг сонгоно.
  10. Хэрвээ та хэрэглэгч дарах үед дэлгэгддэг динамик баннер үүсгэх бол тухайн цэсийг сонгож, том баннерын файлаа оруулна.
  11. Үргэлжлүүлэх товч дээр дарж, захиалгаа нягталж, Захиалга илгээх товчийг дарна.
  12. Зүүн дээд булан дахь “Захиалга” цэс рүү орж, захиалгаа харах, засах, нэхэмжлэх үүсгэх боломжтой.
  13. Сурталчилгаа байршсаны дараа та “Захиалга” цэснээс гүйцэтгэлээ хянаж, үзэлт, хүрэлт, даралтын тайланг татаж авах боломжтой.

Та цахим хаягаараа дамжуулан манай бүтээгдэхүүний шинэчлэл болон бусад мэдээллийг цаг алдалгүй аваарай!