
Хэрхэн boost.mn-д байгууллагаа бүртгүүлэх вэ?
- boost.mn вэбсайтад зочилж “Бүртгүүлэх” товчийг дарна.
- Овог, нэр, имэйл, утасны дугаараа оруулна.
- “Хувь хүн” эсвэл “Байгууллага” гэсэн хоёр төрлөөс өөрт тохирохыг сонгоно.
- Байгууллагаар бүртгүүлж байгаа тохиолдолд дараах мэдээллийг оруулна:
- Байгууллагын регистрийн дугаар
- Байгууллагын нэр
- Үйл ажиллагааны чиглэл
- Харьяалагддаг хэлтэс, нэгж
- Нууц үгээ үүсгэж, бүртгэлээ дуусгана.
- Таны бүртгүүлсэн имэйл хаяг руу баталгаажуулах имэйл илгээгдэнэ. Уг имэйл доторх баталгаажуулах холбоос дээр дарж платформд нэвтрэх боломжтой болно.
- Нэвтэрсний дараа, "Зар сурталчилгаа байршуулах цахим гэрээ"-г уншин танилцаж, “Үргэлжлүүлэх” товчийг дарна
- “Талуудын мэдээлэл” хэсэгт компанийн албан ёсны хаяг, төлөөлж гарын үсэх зураг ажилтны мэдээлэл, мөн дансны мэдээллийг зурагт харагдаж буй байдлаар оруулна.
- Эцэст нь байгууллагын гэрчилгээний цахим хуулбарыг хавсаргана.
- Зар сурталчилгааны гэрээний нөхцөлтэй танилцаж, баталгаажуулна.
- Байгууллагын бүртгэл баталгаажсаны дараа зар байршуулах бүх боломж нээгдэнэ. Холбогдох бүх цэсүүд дэлгэцийн зүүн дээд хэсэгт байрлана.
Хэрэв байгууллагын гэрчилгээ хавсаргаж баталгаажуулаагүй бол зар байршуулах хэсэг рүү нэвтрэх боломжгүйг анхаарна уу. Энэ нь танай байгууллагын бүртгэл давхардах, эсвэл хууль бусаар хэн нэгэн танай байгууллагыг төлөөлөн үйлдэл хийхээс сэргийлэх зорилготой юм.
Байгууллагаа нэг удаа бүртгүүлсэн тохиолдолд, анхлан бүртгүүлсэн хэрэглэгч “Хувийн тохиргоо” цэс рүү орж, байгууллагынхаа нэр дээр шинэ хэрэглэгч нэмэх, имэйлээр урих боломжтой. Ингэснээр дахин гэрчилгээ оруулах, гэрээ байгуулах шаардлагагүй болно.