Boost Platform гэж юу вэ?
Boost Platform гэж юу вэ?
Boost нь олон төрлийн сурталчилгааны сувгуудыг нэгтгэн технологийн шийдлийн тусламжтай хамгийн ухаалаг, үр дүнтэй аргаар маркетинг явуулах боломжтой платформ юм.
Хэрвээ та Facebook, Instagram, эсвэл Youtube ашигладаг бол таныг "sponsored" буюу boost хийсэн статустай ямар нэгэн сурталчилгаа харж байсан гэхэд эргэлзэхгүй байна. Дэлхийн хэмжээний томоохон медиа, технологийн компаниуд “targeted advertising” буюу хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, сонирхол, оршин суугаа газраас нь хамааран сурталчилгаагаа зорилтот бүлэг хэрэглэгчид рүү нарийвчлан тохируулах боломжийг олгодог. Үүнтэй ижлээр манай платформоор дамжуулан “targeted advertising” хийхээс гадна таны сурталчилгаа хэдэн хүнд хүрч, ямар үр дүн үзүүлж байгааг бодитоор хянах боломжтой.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Бид одоогоор дараах бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Телевизийн сурталчилгаа
- Ухаалаг дүүргэлт: Технологийн тусламжтай хялбар аргаар блокоо дүүргэх (publisher), тодорхой цаг сонгож сурталчилгаагаа явуулах (advertiser)
- Мониторинг: Хяналт, тайлангаа real-time буюу тухай бүрд нь excel файлаар татаж авах
- Захиалгын нэгдсэн систем
- Ухаалаг захиалгын хөтөч (тун удахгүй)
- Үзэлтийн тайлан (тун удахгүй)
Retail Media сурталчилгаа (Cүлжээ дэлгүүр, кофе шоп гэх мэт)
- Дэлгүүр доторх ТВ дэлгэц
- ПОС машины дэлгэц
- Кофе машин дээрх дэлгэц
- Дижитал радио
- Сүлжээ дэлгүүрийн вэбсайт
- Сүлжээ дэлгүүрийн аппликейшн доторх сурталчилгааны баннер
Вэбсайт, мобайл аппликейшн сурталчилгаа
- Нарийвчилсан тохиргоо: Хэрэглэгчдийн хэрэглээ, онцлог дээр үндэслэн өөрийн сонгосон хэрэглэгчийн сегмент рүү чиглэн сурталчилгаа явуулах боломж
- Сурталчилгааны үзэлт, даралт гэх мэт дэлгэрэнгүй real-time тайлан мэдээлэл
- Real-time гүйцэтгэлийн тоон мэдээлэлд үндэслэн захиалгаа тохируулах боломж
- Хялбар төлбөр, тооцоо, гэрээ, тайлангийн нэгдсэн систем
Boost платформын давуу талууд
Өмнө нь нэг сурталчилгааг олон телевизээр цацуулахад телевиз тус бүртэй гэрээ байгуулдаг уламжлалт арга халагдлаа! Boost платформын хэрэглэгчид болон хамтран ажилладаг байгууллагууд цахим гэрээ, төлбөр тооцооны системийг ашиглаж цагаа хэмнэх боломжтой. Та анх бүртгүүлэхдээ нэг л удаа цахим гэрээ байгуулж мөн төлбөр тооцоогоо технологийн тусламжтай хамгийн хялбар аргаар хянаж ажлаа хөнгөвчлөөрэй.
Дээрх хөгжүүлэлт нь Boost платформын publisher буюу зар сурталчилгаа түгээгч компаниудыг захиалагч бүрээс төлбөр хүлээх, нэхэх шаардлагагүй болгож байгаа юм. Түүнчлэн бидэнтэй хамтран ажиллаж Boost платформын publisher болоход манай мэргэжлийн баг хамт олон систем интеграцитай холбоотой бүх холболт, хөгжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж өгдөг.
Харин advertiser буюу зар сурталчилгаагаа цацуулах сонирхолтой хувь хүн болон байгууллагууд урт хугацаанд, олон сурталчилгаа явуулах бол бид уян хатан нөхцөлөөр хамтран ажиллах санал тавьж боломжит хамгийн хямд үнийг санал болгож байна.
Boost-тэй хамт амжилтаа ахиул!
Сүүлийн улирлуудад манай платформыг ашиглан сурталчилгаа явуулсан зарим байгууллагуудаас дурдвал:
- Худалдаа Хөгжлийн Банк
- АПУ
- Капитрон Банк
- М-Си-Эс Кока-Кола
- Хаан Банк
- Playmo
- ORI
Бидний үнэт зүйлсийн нэг нь "customer first" буюу Boost платформыг ашиглаж буй бүх хэрэглэгч бидний санал болгож буй технологийн тусламжтай амжилтаа ахиулахад оршино. Тиймээс бид платформдоо байнга шинэчлэлт, хөгжүүлэлт хийж ирээдүйд илүү олон сурталчилгааны суваг, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьж байна.